Tumblr Mouse Cursors
✿✿RINNA✿✿ ♥RINNA'S INTERESTING BLOG♥ : Хүүхэлдэй аймшигийн өгүүллэг!

Хүүхэлдэй аймшигийн өгүүллэг!

Хүүхэлдэй 1-р хэсэг
Гандир ээж болоод 3 жилийг ардаа үдсэн ч өнөөдөр анх удаагаа хүүхдийнхээ төрсөн өдрийг тэмдэглэхээр ажлаасаа эртлэн гарч дэлгүүр орж буй нь энэ байлаа. Учир нь охин нь нэг ой хүрэхэд нь нөхөр нь дэндүү жаахан байна, олон хүн орж гарч өвдчихвөл яах вэ гээд дургүйцсэнийг нь хүлээн авсан
. Харин дараа жил нь яг төрсөн өдрийнхөө өмнөхөн жаахан өвчин ороосон болохоор сандарсандаа юун төрсөн өдөр тэмдэглэхтэй манатай байсан. Харин энэ жил хөөрхөн бяцхан охин нь төрсөн өдрийнхөө лааг үлээж дийлэх төдийгүй, ээжээ бамбарууш суучихсан торт авна шүү хэмээн амандаа өхөөрдөм бувтнасаар, өчигдөрхөн хоёулаа хөтлөлцөн явж төрсөн өдрийн мэнд хүргэе гээд биччихсэн шинэхэн бялуу худалдан авсан билээ. Одоо дэлгүүрээс жаахан зүйл бэлдээд замаараа охиноо цэцэрлэгээс нь эртлэн аваад гэртээ харихаар яарлаа. Хэрэгтэй гэж үзсэн зүйлсээ цуглуулж орхиод, касс тийш зүглэн алхаж байтал дэлгүүрийн буланд хүүхдийн баахан тоглоом овоолон орхисон нь нүдэнд тусав. Гандир санаандгүй түүнийг зүглэн очоод бараг зүгээр шахуу өрсөн тоглоомуудыг өөрийн эрхгүй тойруулан хартал тун чиг хөөрхөн нэгэн хүүхэлдэй нүдэнд нь тусахад гараа сарвайн авч хайрцагны цаанаас шимтэн сонирхлоо. Тэрээ хөөе, юутай эгдүүтэй хөөрхөн амьтан хийгээ вэ. Хүүхэлдэй гэхээс илүүтэй өөрийнх нь бяцхан охинтой бараг адил санагдлаа. Сортойсон хөөрхөн сормуус, буржгар урт үс, дэрвэгэр ганган даашинзтай энэ хүүхэлдэй Гандирт ихэд таалагдлаа. Энийг охиндоо авч өгдөг юм билүү. Миний охин чинь чихмэл тоглоом, хэдэн барбитай л болохоос яг ийм том хөөрхөн хүүхэлдэйгээр одоо болтол тоглоогүй байгаа юм байна шүү дээ. Худалдаж авсан төрсөн өдрийнхөө бялууг бэлэг шүү гээд ойлгуулчихсан болохоор яг тусад нь бэлэг худалдан аваагүй л байгаа. Хайрцагтай шинэхэн хүүхэлдэй Гандирын барьсан сагсанд хэдийнэ ороод хамтдаа касс зүглэн явж байлаа. Бяцхан охин төрсөн өдөрт зориулан засаж бэлтсэн ширээг тойрон хөөрцөглөн гүйж, түүнийг өхөөрдөн үнсэх гэсэн Гандирын найз хүүхнүүдийн хэнд ч үл баригдан час час инээж, дэвхэрч ёстой л сахилгагүй охин ямар байдгийг харин ч нэг үзүүлж өгч байлаа. Өнөөдөр төрсөн өдөр нь гэдгийг сайн мэдэж байгаа төдийгүй ээж нь том дуугаар хааяа нэг загнахгүй гэдгийг ч сайтар ухаарсан тул дур зоргоороо ганц сайхан зугаацаж гарав. Охин уул нь томоотой ч олон хүн гэртээ ирэхээр бусад хүүхдийн нэгэн адил өөрийн эрхгүй хөөрөн, дэвхэцдэгийг Гандир андахгүй ажээ. Тун удахгүй ядраад хаа нэгтээ унтаад өгнө дөө. Гал тогоонд юм хийж байхад охиных нь хөөрөн баярлах дуу гарахаар нь очоод харвал охин нь өнгө загвар нь зохицсон дэрэвгэр хөөрхөн даашинз өмсөн зогсож байгаа нь эгээ л бяцхан гүнж аятай тун хөөрхөн харагдлаа. Түрүүхэн зуларч зугтаад байсан хүн чинь одоо томоотой нь аргагүй хүн бүрд ээлжлэн баярласан халууцсандаа улайсан бумбагар хацраа үнсүүлэн ширээ тойроод явж байлаа. Яасан хөөрхөн болоо вэ миний охин хэмээн өхөөрдөөд Гандир охиноо улам баярлуулая хэмээн түрүүхэн далд хийсэн шинэхэн хүүхэлдэйг гарган төрсөн өдрийн мэнд хэмээгээд охиноо үнсээд хүүхэлдэйг элгэнд нь тэврүүллээ. Ээжээ ямар гоё хүүхэлдэй вэ хэмээн охин нь баярлан дуу алдаад өрөөний нэгэн буланд сууж хайрцгийг нь онгойлгохоор оролдож эхлэв. Бяцхан охин нь нэг шинэхэн даашинзаа тал талаас нь татан үзэж, нэг хүүхэлдэйнхээ хайрцагын энд тэндээс татсаар нэгэн буланд ганцаараа тухтай нь аргагүй сууж авлаа. Гандир арайхийн гал тогооны ажлаа дуусгаад ширээнд сууж, хүүхдийн төрсөн өдрийг архигүй тэмдэглэдэг гэж байна ш дээ хэмээн өгүүлснээр бүсгүйчүүдийн дуусашгүй урт яриа хөврөв. Аав нь хаачсан юм. Томилолтоор хөдөө явчихсан байгаа, өглөө ярихдаа харин төрсөн өдрөөр нь хөдөө явсандаа бантаад ирэхдээ хөөрхөн гөлөг авчрана гээд амлачихсан. Тэр гөлгийг нь авчруулахгүй байхсан яаж охиндоо мартуулдаг юм билээ, ирсэн хойно нь надаас өөр арчлах хүн ямар байх биш . . . Охины сахилгагүй зан хэдийнэ үгүй болж хүүхэлдэйгээ гараасаа салгалгүй тоглож хаа нэгтээ ээжээ миний хүүхэлдэй зогсож чадаж байна, ээжээ би хүүхэлдэйгээ алхуулж чадаж байна хэмээн гайхуулна. Төрсөн өдрийн зочид тарах үеэр оройжин хүүхэлдэйгээ ноолон тоглож ядарсан охин нь эртлэн унтлаа. Ээжээ би хүүхэлдэйгээ өвөртлөөд унтая. Нойрмог дуугаар гуйхаар нь Гандир тэр дор нь хүүхэлдэйг нь авч охиныхоо цаад талд эвтэйхэн тавьлаа. Хөөрхөн гэдэг нь энэ 2ын зэрэгцээд унтаж байгаа нь, шинэхэн найз хүүхэлдэй нь бас л өтгөн сормуусаа буулгаад дугжирч байгаа мэт харагдах ажээ. . .
Маргааш өглөө нь охин нь хүүхэлдэйгээ аваад цэцэрлэгтээ явья гэж гуйлаа. Миний охин болохгүй ээ, хэзээ цэцэрлэг гаднаас тоглоом авчирсан хүүхдийг ангидаа оруулж байсан юм гэж Гандир тайлбарлаад жаахан яарасхийн хувцсыг нь өмсгөж эхэллээ. Тэгвэл чи гэртээ гэрээ сахиж байгаарай, би цэцэрлэгтээ явчихаад ирээд хоёулаа тоглоё гэж охин хэвлүүхэн хэлээд ээжтэйгээ хөтлөлцөн гарлаа. Төрсөн өдрөөс хойш охин нь илүү том илүү биеэ даасан мэт Гандирт санагдана, оройжингоо ээжтэйгээ орооцолддог охин нь одоо хүүхэлдэйтэйгээ тоглон нэг охин нь, нэг ээж нь болон оройжин томоотой суудаг болсон нь Гандирт ихээхэн таалагдав.
Өнөөдөр нөхөр нь томилолтоос ирэх ёстой. Зурагтаа асаан суугаад хумсаа тухлан будах зуураа охиныхоо тоглохыг хараад хүүхэд гараас гарна гэж энэ юм байх, сайхан юмаа хүүхэд том болох гэсэншүү юм бодсоор лакны үнэр гэр дүүрэн сэнгэнүүлнэ. Цагаа харвал 6 цаг өнгөрч байсан хэдий ч нөхөр нь сураггүй, тэсэлгүй утсаа шүүрэн авч залгавал мөнөөх л холбогдох боломжгүй гэсэн хариулт. За цэнэг нь дууссан юм байлгүй дээ, хэдийгээр нэг гэртээ ирэх юм бол доо хэмээн бодоход Гандирын толгойд өөрийн эрхгүй нөгөө гөлөг авчрах тухай хэлсэн үгс нь эргэлдэнэ. Гөлгөөр яадаг байна аа, хүүхэлдэйтэйгээ тоглоод хөөрхөн нь байна даг. Эцсийн эцэст хэн тэрийг хооллож, салхилуулж байх юм лавдаг аав гуай л биш байх хэмээн дотроо үл ялиг бухамдаж байлаа.
Тун удалгүй хаалганы цоож торхийн эргэх чимээ гарахад ээж охин хоёулаа үүдрүүгээ уралдах шахам дэгдэн очив. Нөхөр нь жаахан ядрангуй царайтай боловч инээмсэглэсээр том цүнхээ газарт тавьж харагдана. Ааваа нөгөө гөлгөө хэмээсээр охин нь ухасхийн хүзүүнээс нь зүүгдэхээр энгэррүү зүтгэж гарав. Нөхөр нь Гандирруу нэг нүдээ аяархан ирмээд, ээ аав нь таг мартчихаж хэмээн хэлэхэд нь Гандир гөлгөө аль хэдийнэ олчихоод ардаа хийсэн гартаа барьчихсан байна гэдгийг нь мэдлээ. Охин нь тэр дороо хоёр гараа нүдэндээ авч бариад худлаа уйлах дүр эсгэн заль гаргалаа. Энэ уйлхай охиныг энүүгээр нэг хазуулая байз хэмээн аав нь ардаа нуугаад байсан гараа ил гарган дэлгэхэд Гандир өөрийн эрхгүй өхөөрдөн дуу алдлаа. Түрүүхэн ямар нэг гөлөгт дургүйцэн байсан нь ор мөргүй алга болж бараг л охинтойгоо булаалдах шахам цаашаа явлаа. Хүүе охиноо үнсье л дээ хэмээгээд аав аль хэдийн үүдэнд мартагджээ. Цагаахан өнгөтэй тэгээд бас буржгар үстэй хавны бяцхан гөлөг товч мэт хөөрхөн хар нүдээрээ ийш тийш харж, даарсан болтой үл ялиг чичрэн өрөөний дундуур ийш тийм мөлхөнө. Охин нь баярласандаа хашгиран гөлгөө тойрон дэвхцэж, үгүй ер яасан хөөрхөн чихтэй яасан хөөрхөн сэгсгэр амьтан бэ хэмээн Гандир хүртэл үгээ олохгүй өхөөрдөх ажээ. Охин нохойдоо ямар нэр өгөх юм хэмээн аавыгаа ээрүүлдэж, бяцхан гөлгөө толгойг нь илж, даахгүй байж өргөөд өвөр дээрээ тэвэрч суухаар тэмүүлнэ. Гөлөг авчрах л юм бол заавал өөр айлд өгнө хэмээн дотроо шийдээд байсан Гандир бодлоо өөрчилж байвал ч байг хэмээгээд нөхрөө хоол идэж байх зуур гөлгөндөө шөнө унтах тохиромжтой газар эрж байлаа. . .
Гөлөг өдрөөс өдөрт улам л хөөрхөн болж үл ялиг таргалаад гэр дотуур баацагнан явах нь үнэхээр хөөрхөн. Гэхдээ гайхалтай нь охинтой нь бус Гандирт илүү дасч Гандирыг гэртээ орж ирсэнээс авахуулаад хаа байсан газар нь араас нь даган сүүтэгнэнэ. Хагас сайн өдөр амарч суухдаа Гандир анхныхаа гайхалтай зүйлээ ажиглалаа. Охин нь гөлгөө бараг л тоохгүй бөгөөд хамаг цагаа хүүхэлдэйтэйгээ тоглон өнгөрүүлж, өнөө гөлөг нь Гандирыг л хормогчлон хаа байгаа газар нь салахгүй дагах аж. Охин нь ээж дээрээ гүйн ирэхдээ гөлгөө үнсэх гэж оролдож, илж нэрээр нь дуудах боловч тэврэн авч дагуулан тоглохгүй байгааг анзаарчээ. Гөлөг хааяа охины ойрхон бараадан очиж томоотой хэвтэх боловч, нохойны төрөлхийн араншингаар хуцах ноцолдож тоглохоор тэмүүлэхгүй байх нь тэр. Гандир охиндоо ойртон очиж зэрэгцэн суугаад тоглож байгааг нь жаал ажиглалаа. Охиноо гөлөгтэй нь тоглуулах гэж хүүхэлдэйг нь аван гөлөг дээр суулган бариад чүү чүү хэмээн дуугартал охин босч ирэн ээжээ битгий хэмээн хүүхэлдэйгээ буцаан авлаа. Яасан миний охин, ингээд хөөрхөн чүү чүү гээд гөлөгтэйгээ тоглохгүй юм уу гэтэл охин цовоо дуугаар би тогломоор байна л даа даанч миний хүүхэлдэй энэ гөлөгт дургүй юм аа. Ирсэн өдрийнхөө маргааш хүүхэлдэйг хазах гэсэн гэж хэлсэн, тэгээд ч хүүхэлдэй намайг бас өөрөө ч гэсэн гөлөгтэй тоглуулах дургүй байгаа юм. Гэхдээ манай гөлөг ёстой хөөрхөн ээжээ хэмээн том хүн аятай хэвлүүлэн хэлчихээд цай аягалан тоглож гарлаа.



start=-41 , cViewSize=50 , cPageCount=1

9 сэтгэгдэл:

null
.•*`GℓαмσʋR`*•.

яаааа бас л эвгүймаа

♥51Antimony47♥

za ingeed aimshig ni ehelj bndaa xxe. Tsaash ulam sonirholtoi boloh bhdaa .

♥ЛоПп ♥ Heart♥ (зочин)

Estoo sonirxolto um bn... Daraagiin xurdan... Xxi :)

otgon (зочин)

bas l ewq ym bn da

нонон (зочин)

jo ewgv l ym

good girl (зочин)

ewgui ewgui

Зочин

Хаана тэр аймшгийн юм нь байнаа. Энэ дутуу байгаа юм биш үү?

beegii (зочин)

яааа аймар юм

beegii (зочин)

яааа аймар юм

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)