Tumblr Mouse Cursors
✿✿RINNA✿✿ ♥RINNA'S INTERESTING BLOG♥ : Харшил хүндэрхэд хүргэдэг 9 хүчин зүйл

Харшил хүндэрхэд хүргэдэг 9 хүчин зүйл

1. Стресс
Харшил хүндрэхэд стресс нилээд үүрэг гүйцэтгэдэг. Стрессдэх, нойр муу байх аваас
биеийн дархлаа муудаж харшил хүндэрнэ. Харин стрессээс гарах арга бол сайн унтах.
2. Оройн хоолон дээр вино хэтрүүлж хэрэглэх
Архины төрлийн зүйлс нь харшилын шинж тэмдэгийг 3% р нэмэгдүүлдэг байна. Жишээ
нь харшилын улмаас үүссэн нус гоожих, нүд улайх зэрэг шинж тэмдгүүд ихсэх юм.
3. Хоцорч эм уух
Харшил эхлэхээс нь өмнө эм уувал эмний үйлчилгээ нь илүү сайн байдаг. Харшилын
улирал эхлэхээс 2 долоо хоногийн өмнөөс эм ууж эхлэх хэрэгтэй.
4. Ор дээрх тоос шороо
Ор дээрх тоос шороо нь харшил хүндрэх шалтгаан болно. Учир нь ор дэвсгэрийн
даавууны шороо тоос гүйцэд цэвэрлэгдэхгүй байх нь орондоо орсон хойно хамар
битүүрэх шалтгаан болдог юм байна. Тиймээс даавуугаа гүйцэд цэвэрлэхийн тулд халуун усанд угаах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл угаалгын машиныхаа градусыг нь нэмэх хэрэгтэй юм.
5.  Ургамал
Харшилын 75% нь ургамлаас үүдэлтэй байдаг гэдгийг мэргэжилтнүүд баталсан байна. Харшилаа хүндрэхээс сэргийлэх үүднээс гэрийнхээ ургамлыг аль болох гадаа байлгавал сайн.
6. Харшилын эмээ орой уухаа мартах
Харшилын эмний үйлчлэлийг сайн хүртэх арга нь орой унтахаасаа өмнө эмээ уух явдал. Шөнө эм таны биеэр гүйж маргааш өдөр таны хамар битүүрч, нус гоожихгүй байх болно.
7.  Усан бассейнд орох
Харшилыг хүндрүүлэгч нь усан бассейн бус харин усанд байгаа хлор юм.
8. Тамхины утаа
Тамхины утаа хажууд байгаа хүмүүстээ хичнээн их хортой болох талаар хүмүүс ярьдаг. Гэхдээ харшилтай хүмүүс илүү их мэдрэмтгий байдаг.
9. Усанд орохгүй байх
Нэгэнт гэрт шороо тоос орчихвол таныг байнга зовоох болно. Тиймээс шороо тоос гэрт орохоос сэргийлж гэртээ орж ирэх бүрдээ усанд орж байгаарай.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)