Tumblr Mouse Cursors
✿✿RINNA✿✿ ♥RINNA'S INTERESTING BLOG♥ : Кимчи хийх арга!

Кимчи хийх арга!

2 кг кимчинд орох орцын хэмжээ: Байцаа – 1-1,5 кг Цагаан манжин – 250 гр Улаан чинжүүний нунтаг – 3- 3.5 гр Сармис – 1 халбага ( амтлагчны халбаганы том хэсэг ) Цагаан гаа – бага зэрэг ( их хийвэл гашуун болно ) Элсэн чихэр – 1 халбага ( амтлагчны халбаганы том хэсэг ) Эгчот – 30 гр ( амтлагчны аяганы хэмжээгээр ) Ногоон сонгино – 3 ш ( их ч байж болно ) 1.Байцаагаа хүйтэн усаар угаагаад давсална. 2. Давслахдаа – том ширхэгтэй, байгалийн давс байвал сайн. Байцааныхаа навч болгоны завсар давсаа хийгээд, байцаагаа хүйтэн усанд далд ортол нь хийж 12 цаг орчим тавина. 6-7 цаг болоод эргүүлнэ. Доод хэсэг дэх байцаагаа дээд талд нь гаргаж, дээд хэсэг дэх байцаагаа доош оруулж хольж тавина. Давстай усанд хийж хонуулаад өглөө нь уснаас гаргаж авбал болно. 3. Давстай уснаас гаргаж авсан байцаагаа хүйтэн усаар олон дахин зайлсаны дараа усыг нь сайн шавха 4. Амтлагчаа бэлтгэх : Цагаан манжингаа хэрчинэ. 5. Цагаан манжинг босоо ширхэгээр нь хэрчинэ. 6. Цагаан манжинг хэрчих 7. Цагаан манжинг нарийн ширхэгтэйгээр хэрчинэ. 8. Ногоон сонгиноо хэрчихэд бэлтгэнэ. 9. Сонгиныхоо толгойг ташуулдаж хэрчинэ. 10. Сонгиныхоо үлдсэн хэсгийг 2-3 см урттайгаар хэрчинэ 11. Хэрчсэн цагаан манжин 12. Хэрчсэн ногоон сонгино 13. Орох амтлагчууд: цагаан гаа – бага зэрэг, нухсан сармис, элсэн чихэр, давсалсан жижиг загас ( Монголын нөхцөлд хийхгүй байсан ч болно.) 14. Амтлагчуудын хэмжээ: Сармис – 1 халбага, Цагаан гаа – бага зэрэг, Элсэн чихэр – 1 халбага 15. Улаан чинжүүний нунтаг : Улаан чинжүүний нунтаг – 3- 3.5 гр 16. Эгчот буюу загасны тос - 30 гр ( амтлагчны аяганы хэмжээгээр ) 17. Эгчот – Монголд ямар савтай зардагийг мэдэхгүй байна. Скай болон Меркурид байдаг юм. 18. Хэрчсэн цагаан манжин, ногоон сонгино дээрээ бүх амтлагчаа хийгээд сайн холино. 19. Хольсон амтлагчаа байцааныхаа навч болгоны завсар түрхэж өгнө. Хольсон амтлагчаа байцааныхаа навч болгоны завсар түрхэж өгнө. 20. Хамгийн гадна талын навчаар нь орооно. 21. Цэвэрхэн саванд савлана 22. Савласан кимчигээ нэг хоног ил байлгаад маргаашнаас нь хөргөгчид хийж тавина
start=-47 , cViewSize=50 , cPageCount=1

3 сэтгэгдэл:

null
jin (зочин)

ooo nice tnx

Зочин

хийх арга нь ойлгомжтой бичсэн байна

AMARAA (зочин)

IH GOE YM BNA DAHIAD GOE HOOLNII JOR IHIIG GARGAARAI BI DANDAA ENE SAYTRUU ORJ BH BOLNO AJA AJA AMJILT

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)